Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙМонголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
1/3
Нийгэм

Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа

ОБ
Онцгой Байдлын Ерөнхий Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийг орчин үеийн технологид тулгуурлан иж бүрэн тоноглож, гамшиг, ослын дуудлага, мэдээллийг шуурхай хүлээн авах, нөхцөл байдлыг нэгтгэн боловсруулах, холбогдох байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах боломжийг бүрдүүллээ.

Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд суурилуулсан бөгөөд алслагдсан Багахангай, Багануур, Налайх дүүрэг багтаж байна. Өндрийн камер нь хиймэл оюун ухаанд суурилсан технологийн тусламжтайгаар галын дөл, утааг алсын зайнаас бодит цагийн горимоор илрүүлж, 10 километр хүртэлх радиуст гал түймрийн аюулыг мэдрэх боломжтой. Ингэснээр иргэний дуудлага, мэдээллийг хүлээлгүйгээр гал түймрийн аюулыг эрт илрүүлж, холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх нөхцөл бүрдсэн юм.

Үүний зэрэгцээ нийслэлийн хүрээний аврах, гал унтраах анги, салбаруудыг камержуулахын зэрэгцээ гал сөнөөгч бүрийг энгэрийн камераар тоноглож, дүрс бичлэгийн мэдээллийг Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвтэй уялдуулах технологийн шийдлийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Камерын хяналт, мэдээллийн нэгдсэн системийг ашигласнаар аврах, гал унтраах ажиллагааг дүрсээр баримтжуулах, алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой боллоо.

Хуваалцах