"Идэш 2026" өргөтгөсөн худалдаа болно
MС
MNB.mn сайтын мэдээний алба
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

"Идэш 2026" өргөтгөсөн худалдаа 11-р сарын 15-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
Нийслэлийн хүн амын өвлийн улирлын хүнсний хэрэгцээнд зориулж малчин, хоршоологчдын бэлтгэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс хэрэглэгчдэд шууд хүргэх, борлуулалтыг өргөжүүлэх зорилгоор "Идэш 2026" өргөтгөсөн худалдааг зохион байгуулах юм.
Өргөтгөсөн худалдаанд малын мах, цагаан идээ, жимс, жимсгэнэ зэрэг бүтээгдэхүүн борлуулна.
Хуваалцах


















