Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
1/5
Нийгэм

Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана
Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана. Зураг: МҮОНРТ

Өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан иргэдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг хамгаалах, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Өмнөговь аймгийн Засаг даргын А/1507 дугаар захирамжаар төв суурин газрын бүсэд мотоцикл, мопедын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар шийдвэрлэлээ.

Тодруулбал 2026 оны 12-р сарын 01-ний өдрөөс 2027 оны 02-р сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд аймгийн сумдын суурьшлын бүсэд мотоцикл, мопед, скутер, суррон зэрэг тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно.

Иргэд та бүхэн захирамжийг мөрдөж, замын хөдөлгөөнд хариуцлагатай оролцон өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыгӨмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас уриаллаа.

Хуваалцах