Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
1/5
Нийгэм

Тээврийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 11.6 хувиар  өсжээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тээврийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 11.6 хувиар  өсжээ
Тээврийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 11.6 хувиар  өсжээ. Зураг: МҮОНРТ

Тээврийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс (2024=100) 2026 оны 10 дугаар сард 107.9 болж, үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 11.6 хувь, өмнөх сараас 0.3 хувиар тус тус өссөн байна.

Тээврийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 11.6 хувиар өсөхөд агаарын тээврийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ 17.6 хувь, хуурай замын бусад тээврийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ 17.4 хувь, шуудан, зарлага, элчийн үйл ажиллагааны салбарын үйлдвэрлэгчийн үнэ 17.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Тээврийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн  индекс 2026 оны 10 дугаар сард өмнөх оны мөн үеэс 11.6 хувиар өссөний 9.2 нэгж хувь (78.7%) нь хуурай замын бусад тээврийн салбарын үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Хуваалцах