Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙШинжээчид үйлдвэрийн зориулалттай мал, амьтны гаралтай өөх тос үйлдвэрлэгч ААН-үүдэд хянан магадлагаа хийлээ
1/3
Гадаад мэдээ

Их Британи дахь АНУ-ын цэргийн баазын ойролцоо саатуулагдсан таван хүнийг суллав

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их Британи дахь АНУ-ын цэргийн баазын ойролцоо саатуулагдсан таван хүнийг суллав
Их Британи дахь АНУ-ын цэргийн баазын ойролцоо саатуулагдсан таван хүнийг суллав. Зураг: МҮОНРТ

Их Британийн Глостершир дэх РАФ Фэйрфорд цэргийн нисэх баазын ойролцоо сэжигтэй автомашинууд явж байна гэсэн мэдээллийн дагуу саатуулагдсан таван хүнийг цагдаагийн батлан даалтаар суллажээ. РАФ Фэйрфорд нь Их Британийн цэргийн бааз боловч АНУ-ын Агаарын цэргийн хүчин мөн ашигладаг.

Цагдаа нар есдүгээр сарын 27-ны үүрээр баазын чиглэлд явж байсан гурван автомашиныг шалгаж, 23-25 насны, Лондонд оршин суудаг Их Британийн таван иргэнийг саатуулсан байна. Тэднийг эхлээд Тэсэрч дэлбэрэх бодисын тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй үндэслэлээр, дараа нь терроризмын ажиллагаанд бэлтгэсэн байж болзошгүй хэмээн шалгаж эхэлжээ.

Саатуулагдсан хүмүүсийг байцааж, автомашинуудад шүүх шинжилгээ хийсний дараа есдүгээр сарын 28-нд батлан даалтаар сулласан байна. Гэхдээ энэ нь хэрэг хаагдсан гэсэн үг биш бөгөөд тэдний зорчих хөдөлгөөн, бусадтай харилцахад тодорхой хязгаарлалт тавьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг Их Британийн Терроризмтой тэмцэх цагдаагийн алба мэдэгджээ.

Мөрдөгчид уг үйл явдал гадаад улсын ашиг сонирхолтой холбоотой эсэхийг мөн шалгаж байна. Цагдаагийн албаны дарга Лоренс Тейлорын хэлснээр, сэжигтнүүд гадаад улсын нэрийн өмнөөс санаатай эсвэл өөрсдөө мэдэлгүйгээр ажилласан байх хувилбарыг ч үгүйсгээгүй байна. Гэхдээ одоогоор ямар нэг улс оролцсон гэх дүгнэлт гараагүй аж.

Хэргийн улмаас баазын ойролцоох хэсэгт хамгаалалтын бүс тогтоож, зарим оршин суугчийг түр нүүлгэн шилжүүлсэн бөгөөд цагдаа, цэргийн мэргэжилтнүүд газар дээр нь шалгалтаа үргэлжлүүлсэн байна.

Хуваалцах