Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүмүүнлэгийн тусламж хүргэх ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна

Хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан аймгуудын зудын нөхцөл байдалтай танилцах, удирдлага, зохион байгуулалтаар хангах, малчдад илгээсэн олон улсын байгууллагуудын хүмүүнлэгийн багийн тусламжийн барааг хүргэх зорилгоор

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүмүүнлэгийн тусламж хүргэх ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
Хүмүүнлэгийн тусламж хүргэх ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан аймгуудын зудын нөхцөл байдалтай танилцах, удирдлага, зохион байгуулалтаар хангах, малчдад илгээсэн олон улсын байгууллагуудын хүмүүнлэгийн багийн тусламжийн барааг хүргэх зорилгоор УОК-ын Шуурхай штабын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна.

Ажлын хэсэг Говьсүмбэр, Дорноговь аймгийн Онцгой комиссын болоод Шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж, хаваржилт нэн хүндэрсэн зарим сумдын малчин өрхөөр орж, нөхцөл байдалтай танилцлаа.

Энэ үеэр НҮБ-ын Хүн амын сангаас малчин, айл өрхүүдэд илгээсэн эмэгтэйчүүдийн болон ахуйн хэрэглээний тусламжийн багцыг гардуулсан юм.

Эх сурвалж: ОБЕГ

Хуваалцах