Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙБНХАУ-д зорчих иргэдэд анхааруулж байна
1/5
Соёл урлаг, спорт

Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Узбекист Улсын Ташкент хотод жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-21-ний өдрүүдэд болно.

“Ташкент-2026” тэмцээнд 82 орны эрэгтэй 319, эмэгтэй 276 , нийт 595 жүдоч оролцохоор мэдүүлэг өгчээ.  Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн жүдочин оролцоно.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Бат-Энэрэл, О.Төгөлдөр, 66 кг-д Б.Тэмүүжин, 73 кг-д Ц.Мишигтогоо, 81 кг-д Г.Түвдэнренчин, 90 кг-д А.Оджавхлан, Д.Ууганбилэг, -100 кг-д У.Мөнгөн-Учрал, +100 кг-д М.Тэмүүлэн нар барилдана.

Харин эмэгтэйчүүдээс 48 кг-д Ж.Анударь, Л.Булган, 52 кг-д Л.Саяжаргал, 57 кг-д Т.Ариунзаяа, Б.Батсувд, 63 кг-д Х.Маралмаа, Х.Ариунтунгалаг, -78 кг-д Э.Буян-Өлзий, +78 кг-д Ж.Анар нар барилдана.

Хуваалцах