Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
1/5
Нийгэм

“Хүүхдийн төлөө-хүсний аюулгүй байдал за гэж хэлье” аяны өдөрлөг болж байна

ХХ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
“Хүүхдийн төлөө-хүсний аюулгүй байдал за гэж хэлье” аяны өдөрлөг болж байна
“Хүүхдийн төлөө-хүсний аюулгүй байдал за гэж хэлье” аяны өдөрлөг болж байна. Зураг: МҮОНРТ

Өсвөр үе, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эрүүл, зөв хооллолтын дадал төлөвшүүлэх, хүнсний аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлэх зорилготой “Хүүхдийн төлөө – Хүнсний аюулгүй байдалд за гэж хэлье” нөлөөллийн аяны өдөрлөг өнөөдөр нийслэлийн 33 дугаар сургуульд болж байна.

Тус өдөрлөг нийслэл болон 21 аймагт өнөөдөр нэгэн зэрэг зохион байгуулагдаж байгаа юм.

Өдөрлөгөөр ХХААХҮЯ, Боловсролын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс тус сургуулийн 4, 5 дугаар ангийн нийт сурагчдад хүнсний аюулгүй байдлын чиглэлээр сургалт, нөлөөллийн хичээл орж мэдлэг олгохын зэрэгцээ мэдлэгийг нь бататгах зорилгоор “ЗА эсвэл ҮГҮЙ” сорилт, танин мэдэхүйн тэмцээн, тоглоомуудыг зохион байгуулж байна.

Тухайлбал, хүнсний бүтээгдэхүүний шошго, тэжээллэг чанар, савалгаа, хадгалалт, өөрт тохирсон эрүүл бүтээгдэхүүнийг сонгох, малын гаралтай бүтээгдэхүүн, ашиг шимийн талаар мэдлэг олгож, УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоол, Ерөнхий сайдын санаачилсан “Хүүхдийн төлөө – За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөн болон Дэлхийн хүнсний өдрийг угтан зохион байгуулж буй энэхүү аян нь сурагчдад эрүүл хүнсний дадал хэвшүүлэхийн зэрэгцээ сургуулийн хоол үйлдвэрлэл, хүнс бэлтгэн нийлүүлэгчдийн бүтээгдэхүүний чанар, стандартад тандалт судалгаа хийж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах зорилготой юм.

Өнгөрсөн аравдугаар сарын 26-наас эхэлсэн нэг сарын хугацаатай тус аянд аймаг, нийслэлийн сонгогдсон ЕБС-ийн сурагчид, багш, тогооч, хоол зүйчид, эцэг эхийн төлөөлөл болон сургууль, цэцэрлэгийн ойролцоо хүнсний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд хамруулж буй юм. Түүнчлэн аяны хүрээнд ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээ, хүнс бэлтгэн нийлүүлэгч байгууллага, ААН-үүд, сургууль цэцэрлэгийн ойролцоох хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээнд хяналт шалгалт хийгдэж байна.

Аяныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ХШҮДАГ, Салбарын хяналтын хэлтэс санаачлан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын “Нэг эрүүл мэнд” төслийн баг, Эрүүл мэндийн яам, Боловсролын ерөнхий газар болон аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгуулж байна.

Хуваалцах