Шахмал түлшний нийлүүлэлт, түгээлтийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 11 дүгээр албан даалгаварт тусгасан өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг шахмал түлшээр тасралтгүй хангах хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас шахмал түлшний нөөц, нийлүүлэлт, түгээлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна.
Энэ хүрээнд Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 11 цэгийн шахмал түлшний үлдэгдэл, нийлүүлэлтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж ажилласнаа гадна "Хотула” аппликэйшнээр дамжуулан түлш борлуулах цэгүүдийн нөөцийн мэдээллийг шалгаж, нягтлав.
Тандалт судалгаагаар зарим түлш борлуулах цэгийн нөөцийн хүрэлцээ харилцан адилгүй, нийлүүлэлт жигд бус байгаа нь тогтоогдсон.
Иймд түлшний нөөцийн хуваарилалт, татан авалт, түгээлтийн уялдаа холбоог сайжруулж, борлуулалтын цэгүүдийн нөөцийг тогтвортой бүрдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг шахмал түлшээр тасралтгүй, хүртээмжтэй хангах, түлшний нийлүүлэлт, түгээлтийг хэвийн хангах чиглэлд тогтмол хяналт тавьж ажиллана.


















