Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙБНХАУ-д зорчих иргэдэд анхааруулж байна
1/5
Соёл урлаг, спорт

Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв. Зураг: МҮОНРТ

Залуучуудын ДАШТ-ий сонгодог, рапид, блиц төрөлд аваргалж гурван алтан медалийн эзэн болсон Дэлхийн даамын холбооны мастер (ДДХМ) Эрдэнэсайханы Даариймаа "Алтан хүү" клубийн тамирчин, БНХАУ-ын Лишуй хотноо өндөрлөсөн түргэвчилсэн тоглолт буюу рапидын ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд гурвууланд нь дэлхийгээс медаль зүүсэн манай анхны даамчин боллоо.

Монголын даамчдаас 2019 онд ДДХМ Насанбаярын Мөнхтуяа рапидын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, насанд хүрэгчдийн ДАШТ-ий анхны медалийг эх орондоо авчирч байв.

Хуваалцах