Б.Ариунцог Жюү Жицүгийн ДАШТ-ний дэвжээний шүүгчээр ажиллаж байна
Мэдээллийн алба

Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо зохион байгуулагдаж буй AJP холбооны бүсний ангилалтай Жюү Жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас “Continental B” зэрэглэлийн олон улсын шүүгч Б. Ариунцог дэвжээний шүүгчээр ажиллаж байна.

Арваннэгдүгээр сарын 9-21-ний өдрүүдэд үргэлжлэх тус тэмцээнд 130 гаруй орны 12000+ шилдэг тамирчид ур чадвар, хүч хөдөлмөрөө сорин өрсөлдөж байгаа бөгөөд Монголын шүүгч олон улсын дэвжээнд ажиллаж байна.
Түүнчлэн тэмцээний насанд хүрэгчдийн мэргэжлийн ангиллын барилдаануудаас эхлэн “Continental A” зэрэглэлийн олон улсын шүүгч Батцогтын Буяндэлгэр шүүгчдийн бүрэлдэхүүнд нэгдэн ажиллах юм.


















