Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙШинжээчид үйлдвэрийн зориулалттай мал, амьтны гаралтай өөх тос үйлдвэрлэгч ААН-үүдэд хянан магадлагаа хийлээ
1/3
Улс төр

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан улстай стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээний чиглэлээр хамтран ажиллана

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан улстай стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээний чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан улстай стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээний чиглэлээр хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо зохион байгуулагдаж буй Олон улсын стандартчиллын байгууллагын Ерөнхий чуулганы үеэр Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөрөнгө оруулалт, хөгжлийн яамны Техникийн зохицуулалт, хэмжил зүйн хороотой хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээнд Монгол улсын талаас Стандарт, хэмжил зүйн газрын дарга Х.Батжаргал тэргүүтэй албан хаагчид, Казахстаны талаас Техникийн зохицуулалт, хэмжил зүйн хорооны дарга Жанна Есенбекова болон холбогдох албаны төлөөлөл оролцов.

Энэхүү Санамж бичгийг байгуулснаар хоёр орны стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, хэмжил зүйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага, мэдээлэл солилцох шинэ боломж бүрдэж байна.

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудын хооронд Худалдааны түр хэлэлцээр байгуулагдсантай холбогдуулан энэхүү санамж бичгийг байгуулж байгаа нь бүтээгдэхүүний чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг стандарт, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний тогтолцоогоор дэмжихэд чухал ач холбогдолтой юм.

Хуваалцах