Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Мэдээллийн алба

Аялал жуулчлалын чиглэлээр суралцдаг оюутнуудад мэргэжлээрээ ажиллаж, туршлага хуримтлуулах боломж олгодог сонирхолтой хөтөлбөрийн нэг нь “Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөр” юм.
Тус хөтөлбөрөөр оюутнууд суралцаж буй мэргэжлийнхээ дагуу цалинтай дадлага хийх боломжтойгоос гадна дадлагын хугацаанд амжилттай ажилласан оюутнуудад нэмэлт тэтгэлэг олгож, шилдэг оролцогчдыг гадаад улсад аялах эрхээр урамшуулдаг.
Энэ жил тус хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлсэн байна. Үүнээс хөтөлбөрийн болзол, шаардлагыг хангасан 136 оюутан шалгаруулалтад орж, эцсийн шатанд 31 оюутан шалгарчээ.
Эцсийн шатанд шалгарсан 31 оюутнаас аялал жуулчлалын салбарын шилдэг 20 оюутанд Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбооноос гишүүдийнхээ татвараас тодорхой хувийг тэтгэлэг болгон олгох юм.


















