МҮОНРТ
ШУУРХАЙЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан
1/4
Нийгэм, эдийн засаг

Шахмал түлшний борлуулагчидтай гэрээ хийж дууслаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шахмал түлшний борлуулагчидтай гэрээ хийж дууслаа
Шахмал түлшний борлуулагчидтай гэрээ хийж дууслаа. Зураг: МҮОНРТ

"Тавантолгой түлш" компани Улаанбаатар хотын долоон дүүрэгт шахмал түлш худалдах борлуулагч нартай гэрээ байгуулж дууслаа.

2026-2027 оны халаалтын улирал ирэх мягмар гаригт эхэлж, шахмал түлш худалдаанд гаргана. Энэ халаалтын улиралд нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд борлуулалтын 500 цэг ажиллуулах шийдвэр гарсан. Үүний 446 цэг нь байнга ажиллах бол 54 цэг нь нөөцөнд байх юм.

Энэ цэгүүдийг сонгон шалгаруулахад 7 дүүргийн Засаг даргын Тамгын газрын Агаарын бохирдлын эсрэг тэмцэх тасаг хороодоос санал авч бүртгэсэн. Энэ жил 734 хүсэлт ирүүлснээс тухайн дүүргийн төлөөлөл, Тавантолгой түлш ХХК-иас бүрдсэн ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, шаардлага хангасан 446 иргэнтэй гурвалсан гэрээ байгуулж, шахмал түлш худалдаанд гаргахад бэлэн боллоогэж "Тавантолгой түлш" ХХК-иас мэдээллээ.

Хуваалцах