Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонгинохайрхан дүүрэгт 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн барилга угсралтын ажил 80 хувьтай байна

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, монгол өв уламжлал, ёс заншлаа түгээх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонгинохайрхан дүүрэгт 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн барилга угсралтын ажил 80 хувьтай байна
Сонгинохайрхан дүүрэгт 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн барилга угсралтын ажил 80 хувьтай байна. Зураг: МҮОНРТ

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, монгол өв уламжлал, ёс заншлаа түгээх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байна. Тодруулбал, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барьж буй. Өнөөдрийн байдлаар барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна.



Тус сургуулийн барилгыг 36х36 хэмжээтэй, зоорьгүй хоёр давхар байхаар төлөвлөсөн. Мөн барилгын төмөр бетон арагт бүтээц, гадна болон дотор ханын өрлөг шаврын ажил, гадна эрдэс хөвөн дулаалга болон метал фасадын ажлууд дууссан. Одоогоор барилгын дотор засал болон гадна тохижилтын ажлууд үргэлжилж байна.

Уг бүтээн байгуулалтын ажлыг “Жи Эн Зэт Эф Икс” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналт хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хуваалцах