Тамхины цогоос болгоомжилъё
Мэдээллийн алба

Намрын өдрүүдэд өвс, ургамал хатаж, ой, хээрийн түймрийн эрсдэл нэмэгддэг. Есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10-ныг хүртэл түймрийн аюултай үе үргэлжилнэ.
Энэ хугацаанд иргэн бүр галын аюулаас сэрэмжилж, үйлдэлдээ хариуцлагатай хандах шаардлагатай.
Түймрийн 70 орчим хувь нь хүний болгоомжгүй үйлдлээс үүсдэг. Унтраалгүй хаясан тамхины иш, цог нь хуурай өвс, навчийг асааж, салхины нөлөөгөөр богино хугацаанд гал тархах шалтгаан болдог. Өчүүхэн мэт санагдах нэг үйлдэл байгаль орчин, айл өрхийн эд хөрөнгө, хүний амь насанд аюул учруулж болзошгүй.
Аялж зугаалах, хөдөө зорчих, хашаа хороо болон зусландаа ажиллахдаа дараах зүйлсийг анхаараарай
• Тамхины иш, цогийг хуурай өвс, навч болон хог дээр бүү хая.
• Автомашины цонхоор тамхины иш бүү шид.
• Тамхины цогийг бүрэн унтрааж, хөрснийг нягтлан зориулалтын шатдаггүй саванд хий.
• Ил задгай хог, хуурай өвс, навч бүү шатаа.
• Гал түлсэн бол явахын өмнө үнс, нурмыг бүрэн унтраа.
Нэг тамхины цог ч түймрийн эхлэл болж болно. Байгалиа, гэр бүлээ, бусдын амьдрах орчныг хамгаалж, тамхины цогоос болгоомжилъё


















