Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЭрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
1/4
Нийгэм

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 4 бүртгэгджээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 4 бүртгэгджээ
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 4 бүртгэгджээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн хоногийн хугацаанд /2026.09.23/ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 4 бүртгэгджээ.

Энэ оны 09 дүгээр сарын 23-наас 24-ний шилжих шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчлийг илрүүлэн таслан зогсоосноос, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 4 иргэн байна.

Тодруулбал: Иргэн “Г” нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж, 2.83 хувийн согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан нь тогтоогдсон.

Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог.

Жолоодох эрхээ хасуулсан үедээ давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 27.10-т зааснаар 2.700 нэгжээс 14.000 нэгж буюу

/2.700.000-14.000.000/ төгрөгөөр торгох, зургаан сараас гурван жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах, зургаан сараас гурав хүртэлх жилийн хорих ял оногдуулдаг.

Иймд Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хуваалцах