ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм дулаан
Мэдээллийн алба

Малчид, хадланчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд:27-нд Завхан, Хөвсгөлийн нутгаар, 28-нд Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Хэнтий, Дорнодын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, алсын барааны харагдац муудаж, 25-29-нд шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтрэх тул тариа, ногоо цасанд дарагдах, хайрагдахыг анхааруулж байна.
09-р сарын 24-ний 20 цагаас 09-р сарын 25-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас:Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 24-25-нд шилжих шөнө Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Архангайн зарим сумд, Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд сумдын нутгаар 0.0-3.0 мм, 25-ны өдөр Архангайн ихэнх сумд, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумд, Завхан, Хөвсгөлийн зарим сумд, Төв аймгийн баруун өмнөд сумдын нутгаар 0.0-7.0 мм бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи:Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:ШөнөдөөДархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Орхон, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 1 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан, өдөртөөМонгол-Алтай,Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 хэм,Алтайн өвөр говиор 22-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 12-14 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР:Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 11-13 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 1 хэм хүйтнээс 3 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.
2026 оны 09-р сарын 26-наас 2026 оны 09-р сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас:25-26-нд шилжих шөнө Архангай, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Дундговийн зарим сумдаар,
26-нд Булган, Төв, Сэлэнгэ, Дундговийн зарим сумд, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар,
26-27-нд шилжих шөнө Дорнодын зүүн сумдаар 0.0-5.0 мм бороо, уулаараа нойтон цас,
27-ны өдөр Увс, Завхан, Хөвсгөл, Архангайн зарим сумдаар,
28-нд Сэлэнгийн ихэнх сумд, Хөвсгөл, Булган, Төв, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар,
29-нд Төв аймгийн зүүн хойд, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-8.0 мм бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 27-нд нутгийн зарим газраар, 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэлт үргэлжилж, агаарын температур 27-нд нутгийн баруун хойд хэсгээр, 28-наас ихэнх нутгаар эрс хүйтэрч, шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 7 хэм хүйтнээс 12 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.


















