ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
Мэдээллийн алба

Малчид, хадланчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд:Өнөөдөр буюу 27-нд Увс, Завхан, Хөвсгөлийн нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурч зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.
09-р сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. 27-ны өдөр Увс, Завхан, Хөвсгөл аймгийн зарим сумд, Булган, Архангайн хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 хэм, Алтайн өвөр говиор 19-24 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 13-15 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 12-14 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 11-13 хэм дулаан байна.
2026 оны 09-р сарын 28-наас 2026 оны 10-р сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Есдүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Завханы зүүн, Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумдаар, 28-ны өдөр Архангай, Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгэ аймгийн зарим сумд, Ховд, Говь-Алтай, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-3.0 мм бороо, нойтон цас, 29-нд Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумд, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар, 30-нд Сэлэнгийн зүүн, Хэнтийн хойд, Дорнодын зарим сумдын нутгаар, 10-р сарын 01-нд Увс, Завхан, Хөвсгөлийн хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, тал, хээрийн нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэлт үргэлжилж, агаарын температур 28-наас ихэнх нутгаар эрс хүйтэрч, шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 10-15 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун хэсгээр 3-8 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.











