Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Мэдээллийн алба

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ:Есдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Төв, Сэлэнгэ, Хэнтийн нутаг, Улаанбаатар хот орчмоор хөрсөн дээр 5 хэм давж цочир хүйтэрнэ.
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:Есдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Орхон, Дархан-Уул аймгийн нутаг, Булганы хойд сумдын нутгаар хөрсөн дээр 0 хэм давж цочир хүйтэрнэ.
Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд:Есдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Орхон-Сэлэнгийн сав газар, Хэнтийн уулархаг нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдахыг анхааруулж байна.
Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ:Есдүгээр сарын 14-16-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарч хадланчид, тариаланчдад тариа, ногоо хураахад цаг агаар тогтуун тохиромжтой байна.
09-р сарын 12-ны 20 цагаас 09-р сарын 13-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас:Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хэнтийн зүүн хойд, Сүхбаатарын зүүн, Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар, өдөртөө Дорнодын зүүн сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо, Онон, Улз, Халх голын хөндийгөөр нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи:Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Онон голын хөндийгөөр 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгааар 15-20 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 27-32 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтэрч, Туул голын хөндийгөөр 4-6 хэм хүйтэн, бусад хэсгээр 0-2 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтэрч 1-3 хэм хүйтэн, өдөртөө 16-18 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтэрч 4-6 хэм хүйтэн, өдөртөө 15-17 хэм дулаан байна.
2026 оны 09-р сарын 14-нөөс 2026 оны 09-р сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Есдүгээр сарын 15-ны өдөр Баян-Өлгийн зарим сумд, Увсын хойд сумдын нутгаар, 15-16-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн зарим сумдаар, 16-ны өдөр Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумд, Говь-Алтай, Архангай, Булганы хойд сумдын нутгаар, 16-17-нд шилжих шөнө Увс, Завхан, Архангай, Булган, Сэлэнгийн зарим сумд, Төв аймгийн хойд сумдын нутгаар 0.0-2.0 мм бага зэргийн бороо, 17-ны өдөр Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх сумд, Баян-Өлгий, Увс, Сэлэнгэ, Ховдын зарим сумд, Говь-Алтай, Өвөрхангай, Төв аймгийн хойд сумдын нутгаар 0.0-7.0 мм бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 15-нд Алтайн уулархаг нутгаар, 16-нд нутгийн зарим газраар, 17-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар өдөртөө дулаарч шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 0-5 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0-5 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 17-22 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.


















