Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цахим эрсдэлд өртсөн хүүхдэд сэтгэл зүй, хамгааллын дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлнэ

NTV телевизээс санаачилан “Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг 2 дахь удаагаа зохион байгуулагдлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цахим эрсдэлд өртсөн хүүхдэд сэтгэл зүй, хамгааллын дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлнэ
Цахим эрсдэлд өртсөн хүүхдэд сэтгэл зүй, хамгааллын дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлнэ. Зураг: МҮОНРТ

NTV телевизээс санаачилан “Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг 2 дахь удаагаа зохион байгуулагдаж сургалтын хөтөлбөрт цахим аюулгүй байдал, медиа мэдээллийн боловсролын агуулгыг үе шаттайгаар тусгаж, хүүхэд өөрийгөө хамгаалах хуулийн мэдлэгтэй, тухайн нөхцөлд арга хэмжээ авах чадвартай болгох нөхцлийг бүрдүүлнэ.

Эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлж, хүүхдийн цахим хэрэглээнд тавих хяналт, зөв дадлыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр болов.

Сургуулийн орчинд хүүхдийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хамгаалалттай сургалтын платформ ашиглах, цахим эрсдэлд өртсөн хүүхдэд сэтгэл зүй, хүүхэд хамгааллын дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлнэ гэж Боловсролын яамнаас мэдээллээ.

Хуваалцах