Өнөөдөр Энгелсийн гудамжны замыг хэсэгчлэн хаана
Мэдээллийн алба

Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны Энгелсийн гудамжинд аравдугаар сарын 10, 11-нд хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил хийнэ. Үүнтэй холбоотойгоор замын хөдөлгөөнийг амралтын өдрүүдэд хэсэгчлэн хаахаар болжээ. Тодруулбал, өнөөдөр буюу аравдугаар сарын 10-ны 08:00-22:00 цагийн хооронд замын зүүн талын урсгалыг хаана. Харин аравдугаар сарын 11-ний 08:00-22:00 цагийн хооронд баруун талын урсгалыг хааж, засварын ажлыг үргэлжлүүлэх юм.

Түүнчлэн Олимпын гүүрийн хэв гажилтын заадас засварлах ажилтай холбоотойгоор аравдугаар сарын 11-нээс 16-ныг хүртэл шөнө бүрийн 23:00-07:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнийг түр хаана.
Иймд иргэд, жолооч та бүхэн засварын ажил үргэлжлэх хугацаанд бусад замыг сонгон зорчиж, ойлгож хамтран ажиллахыг нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.



















