Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Соёл, спорт

Өнөөдөр Монголын дөрвөн бөх барилдана

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр Монголын дөрвөн бөх барилдана
Өнөөдөр Монголын дөрвөн бөх барилдана. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотод өчигдөр эхэлсэн.

Энэ удаагийн ДАШТ-д 93 орны 622 жүдоч зодоглож байгаагаас манай улсаас эрэгтэй, эмэгтэй нийт 18 тамирчин өрсөлдөж байгаа юм.

Эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн барилдаан өчигдөр болоход манай улсаас Б.Сүхбат, Т.Түмэнжаргал, Ж.Анударь, Б.Баасанхүү нар дэвжээнд гарсан.


Өнөөдөр Эрэгтэйчүүдийн 66, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан болно. Манай улсаас 66 кг-д Ё.Басхүү, Ө.Бямбасүрэн, 52 кг-д Б.Уранзаяа, М.Нандин-Эрдэнэ нар дэвжээнд гарах юм байна.

Хуваалцах