Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Уухай" үндэсний шагайн харвааны тэмцээнд 250 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна

"Хүрээ цам-Даншиг наадам"-ын "Уухай" үндэсний шагайн харвааны тэмцээнд нийслэл, орон нутгийн 32 багийн 250 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Уухай" үндэсний шагайн харвааны тэмцээнд 250 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна
"Уухай" үндэсний шагайн харвааны тэмцээнд 250 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна. Зураг: МҮОНРТ

"Хүрээ цам-Даншиг наадам"-ын "Уухай" үндэсний шагайн харвааны тэмцээнд нийслэл, орон нутгийн 32 багийн 250 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна.

Тус тэмцээнд:

  • Монгол Улсын даяар дуурсагдах мэргэн 1,

  • Монгол Улсын үлэмж дархан мэргэн 12,

  • Монгол Улсын дархан мэргэн 6,

  • Монгол Улсын гарамгай мэргэн 5,

  • Монгол Улсын хошой мэргэн 20,

  • Монгол Улсын мэргэн 29,

  • Аймгийн гоц мэргэн 106 болон бусад залуу харваачид оролцож байна.

Энэ удаагийн тэмцээн шагайн харвааны шигшээ багууд цугларсан чансаа өндөртэй тэмцээн болж буйгаараа онцлогтой.

Хуваалцах