Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Японы Ерөнхий сайдын албаны гадна тохижилтод Фукушимагийн хөрсийг ашиглана

Осолд өртсөн Фукушимагийн АЦС-ийн ойролцоогоос авсан хөрсийг Ерөнхий сайд Шигэрү Ишибагийн албан өргөө болон бусад төрийн байгууламжуудын гадна тохижилтод ашиглах талаар Японы эрх баригчид зарлажээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы Ерөнхий сайдын албаны гадна тохижилтод Фукушимагийн хөрсийг ашиглана
Японы Ерөнхий сайдын албаны гадна тохижилтод Фукушимагийн хөрсийг ашиглана. Зураг: МҮОНРТ

Осолд өртсөн Фукушимагийн АЦС-ийн ойролцоогоос авсан хөрсийг Ерөнхий сайд Шигэрү Ишибагийн албан өргөө болон бусад төрийн байгууламжуудын гадна тохижилтод ашиглах талаар Японы эрх баригчид зарлажээ.

Цацрагийн агууламж багатай хөрс аюулгүй, улс даяарх нийтийн төслүүдэд ашиглаж болно гэдгийг ингэж харуулахыг зорьжээ. 2011 оны 3-р сарын 11-нд Японы зүүн хойд бүс нутгийг хамарсан асар хүчтэй газар хөдлөлт, цунамийн дараа тус улсын түүхэн дэх хамгийн томоохон цөмийн сүйрэл болсон. Фукушимагийн АЦС-ийн гурван тогооны түлш хайлснаас цацраг идэвхт бодисууд тарж ойр орчмын газрууд бохирдсон. Ослоос хойш хамж цуглуулсан 14 сая орчим шоо метр шавар шороог станцын дэргэд түр агуулахад хадгалдаг. Хуулиараа тэдгээрийг 2045 оны гуравдугаар сараас өмнө Фукушима мужийн нутгаас гаргах ёстой байна.

Хуваалцах