Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЖилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1/3
Гадаад мэдээ

Алт, үнэт металл дэлхийн цөмөөс дээш “цацагддаг” гэж үзэв

Дэлхий дээрх хамгийн том алтны нөөц газрын доор, 3000 гаруй км-ийн гүнд байдаг. Тэгвэл Геттингений их сургуулийн эрдэмтэд газрын гүний алт дээш “цацагддаг” байж болохыг тогтоосон байна. “Нэйчур” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайлангаас үзвэл, а

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алт, үнэт металл дэлхийн цөмөөс дээш “цацагддаг” гэж үзэв
Алт, үнэт металл дэлхийн цөмөөс дээш “цацагддаг” гэж үзэв. Зураг: МҮОНРТ

Дэлхий дээрх хамгийн том алтны нөөц газрын доор 3000 гаруй км-ийн гүнд байдаг. Тэгвэл Геттингений их сургуулийн эрдэмтэд газрын гүний алт дээш “цацагддаг” байж болохыг тогтоосон байна. “Нэйчур” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайлангаас үзвэл, алттай хамт манай дэлхийн металл цөмд агуулагддаг, химийн нэршил нь 100RU гэдэг рутенийн изотоп Хавайн арлуудын галт уулын чулуулаг дунд ер бусын өндөр нягтшилтай байгааг геохимичид баталжээ.

Энэ нь дэлхийн цөмтэй зэргэлдээ байдаг металлууд халуун мантийн урсгалаар дээшилж ил гарсан гэсэн үг юм. Хавай дахь галт уулын идэвхжил нь, алт болон бусад ховор металлыг үлэмж их хэмжээгээр агуулдаг Дэлхийн гүний давхаргууд дахь бодисуудын хөдөлгөөнтэй холбоотой байж болзошгүй гэж судлаачид үзэж байна. Уг цөм бүрэн тусгаар бус, түүн дотор агууламжууд гадна тал руугаа ил гарч, тэр ч бүү хэл далайн арлуудын нэг хэсэг болсон байх магадлалтай болж таарч байгаа юм байна.

Өдгөө ил болж тогтоогдсон алт, цагаан алтны нөөц ч ийм үйл явцын үр дүн байж болох юм гэж судлаачид үзжээ.

Хуваалцах