Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-д зайрмагийн үйлдвэр хуванцрын асуудлаас үүдэж бүтээгдэхүүнээ эгүүлэн татжээ

АНУ-ын Айова муж улсын нэгэн зайрмагийн үйлдвэр хуванцрын үртэс орсон байж болзошгүй гэдэг болгоомжлолын улмаас 18000 орчим чингэлэг мөхөөлдөс, хөлдөөсөн йогуртыг зах зээлээс эргүүлэн татжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-д зайрмагийн үйлдвэр хуванцрын асуудлаас үүдэж бүтээгдэхүүнээ эгүүлэн татжээ
АНУ-д зайрмагийн үйлдвэр хуванцрын асуудлаас үүдэж бүтээгдэхүүнээ эгүүлэн татжээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Айова муж улсын нэгэн зайрмагийн үйлдвэр хуванцрын үртэс орсон байж болзошгүй гэдэг болгоомжлолын улмаас 18000 орчим чингэлэг мөхөөлдөс, хөлдөөсөн йогуртыг зах зээлээс эргүүлэн татжээ. Wells Enterprises (Уэллс Энтерпрайзис) компани өнгөрсөн сард сайн дураараа ийм татан авалт хийсэн нь Америкийн Хүнс, Эмийн хяналтын албанаас саяхан нийтлүүлсэн мэдээллээс ил болжээ.

Tус компани The Blue Bunny болон Halo top нэрийн мөхөөлдсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Орон нутгийн телевизийн мэдээлснээр, Америк даяарх энэ татан авалтаар энэ оны 3-р сараас ирэх оны 10-р сарыг дуусталх хугацаанд хэрэглэх заалттай, 22 төрлийн мөхөөлдөс, 3 галлон чингэлэг хөлдөөсөн зайрмагийг зах зээлээс буцааж татжээ.

Хуваалцах