Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЭрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
1/2
Соёл, спорт

Болгарыг хожиж, Монголын охид 189 багаас дөрөвдүгээр байрт дэвшлээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Болгарыг хожиж, Монголын охид 189 багаас дөрөвдүгээр байрт дэвшлээ
Болгарыг хожиж, Монголын охид 189 багаас дөрөвдүгээр байрт дэвшлээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн шатрын олимпиадын VIII өрөгт Монголын эмэгтэй шигшээ баг Болгарын хүчирхэг багийг 2.5:1.5 харьцаагаар хожлоо.

Ингэснээр охид маань найман өргийн долоод нь ялалт байгуулж, 14 оноотой, 189 багаас IV байрт дэвшлээ.

Сүүлийн хоёр өрөгт Франц, Болгарыг дараалан хожсон бахархам амжилт. Болгарын эсрэг шийдвэрлэх бүтэн оноог Т.Мөнхзул авчирлаа.

Эрэгтэй шигшээ баг маань ч ялалтын цувралаа үргэлжлүүлэв. Угандыг 3:1, Шри Ланкийг 2.5:1.5 харьцаагаар дараалан хожиж, 8 өргийн дараа тав дахь ялалтаа байгууллаа.

Номын баяртаа оролцохоор Монголдоо түр буцаад, олимпиадын шийдвэрлэх өргүүд болон FIDE-ийн Конгресст оролцохоор Самаркандад эргэн ирлээ. Ирсэн даруйдаа хоёр багийнхаа ийм сайхан амжилтын гэрч боллоо.

Одоо хамгийн чухал гурван өрөг үлдэж байна. Багийнхаа дэргэд, эцсийн өрөг хүртэл хамт байна.

Хуваалцах