Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дэлхий даяар цахим валютын хөрөнгөтнүүдэд халдах нь ихэсжээ

Сүүлийн үед цахим валютын компаниудын эздэд халдах, тэднийг өөрсдийг нь болон ойр дотнохныг нь барьцаалж, асар их хэмжээний мөнгө нэхдэг гэмт хэрэг улс орнуудад олширчээ. Цахим валютын ханш эрс өсөж, бас энэ талын бизнес эрхлэгчдийн хувийн мэдээлэл гадагш алдагдаж байгаатай энэ байдал холбоотой гэж

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхий даяар цахим валютын хөрөнгөтнүүдэд халдах нь ихэсжээ
Дэлхий даяар цахим валютын хөрөнгөтнүүдэд халдах нь ихэсжээ. Зураг: МҮОНРТ

Сүүлийн үед цахим валютын компаниудын эздэд халдах, тэднийг өөрсдийг нь болон ойр дотнохныг нь барьцаалж, асар их хэмжээний мөнгө нэхдэг гэмт хэрэг улс орнуудад олширчээ. Цахим валютын ханш эрс өсөж, бас энэ талын бизнес эрхлэгчдийн хувийн мэдээлэл гадагш алдагдаж байгаатай энэ байдал холбоотой гэж шинжээчид үзэж байна.

Wall Street Journal-д бичсэнээр, хамгийн сүүлд Францад Paymium цахим биржийн эзэн эмэгтэйд зэвсэг тулгаж охиныг нь хулгайлахыг завдсан хэрэг гарчээ. Өнгөрсөн жилийн туршид хэдэн арваар гарсан ийм хэргүүд улам бүр нарийн зохион байгуулалттай болж байгааг хэвлэлд дурдсан байна. АНУ, Франц, Австралид энэ талын блогчид, хөрөнгө оруулагчид ийм халдлага дайралтад өртсөн бол, зарим нь зодуур, тамлалд өртжээ. Мөн АНУ дахь Coinbase криптовалютын томоохон бирж үйлчлүүлэгчдийнх нь мэдээллийг хулгайлсан гэмт этгээдүүд 20сая ам.доллар нэхсэн талаар мэдээлсэн байна.

Хуваалцах