Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дэлхий дээрх соронзон шуурганы тоо нэмэгдэхийг сэрэмжлүүлэв

Энэ 2025 оны эхний дөрвөн сарын туршид наран дээрх тэсрэлтийн идэвхжил өмнөх оны мөн үеийнхээс 15 орчим хувиар буурчээ. Гэвч дэлхий дээрх соронзон шуурганы тоо хавьгүй олширсныг Оросын ШУА-ийн нарны астрономын лабораторийн эрхлэгч Сергей Богачёв РИА Новости-д ярьсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхий дээрх соронзон шуурганы тоо нэмэгдэхийг сэрэмжлүүлэв
Дэлхий дээрх соронзон шуурганы тоо нэмэгдэхийг сэрэмжлүүлэв. Зураг: МҮОНРТ

Энэ 2025 оны эхний дөрвөн сарын туршид наран дээрх тэсрэлтийн идэвхжил өмнөх оны мөн үеийнхээс 15 орчим хувиар буурчээ. Гэвч дэлхий дээрх соронзон шуурганы тоо хавьгүй олширсныг Оросын ШУА-ийн нарны астрономын лабораторийн эрхлэгч Сергей Богачёв РИА Новости-д ярьсан байна.

Өнгөрсөн оны эхний 4 сард хамгийн өндөр түвшний буюу “Икс” тэсрэлт 8 удаа болсон бол энэ онд 5 болжээ. Дундаж түвшний М баллын дэлбэрэлт 170 байснаа 150 болж цөөрсөн бол, жирийн С түвшний дэлбэрэлт өмнөх түвшиндээ 900 гаруй хэвээр байгаа юм байна. Гэтэл дэлхий дээрх соронзон шуурганы тоо эсрэгээрээ эрс өсжээ. Тухайлбал, өнгөрсөн оны 1-4-р сард 8 удаагийн соронзон шуурга болж байсан бол, энэ оны эхний 4 сард 21 болж, өмнөх оныхоос 2,5 дахин олширсон. Энэ нь Наран дээр өмнө бараг байгаагүй олон титмийн толбо өнгөрсөн онд үүссэнтэй холбоотой гэж эрдэмтэд үзэж байна.

Хуваалцах