“Эрүүл мэндийн технологи” олон улсын үзэсгэлэн 27 дахь жилдээ болж байна
МҮ
МҮОНРТ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

“Шинэ мэдлэг, шинэ технологи, шинэ ирээдүй” уриан дор зохион байгуулагдаж буй “Эрүүл мэндийн технологи” олон улсын үзэсгэлэн 27 дахь жилдээ өнөөдөр буюу есдүгээр сарын 25-нд М Банк Арена-д эхэлсэн.

Үзэсгэлэн есдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд 10:00-19:00 цагийн хооронд үргэлжилнэ.

Энэ жилийн үзэсгэлэнд Монгол Улсаас гадна 8 орны 30 орчим олон улсын эрүүл мэндийн салбарын үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, эмнэлэг, байгууллага оролцож, шинэ техник, технологи, эмнэлгийн тоног төхөөрөмж, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, дэвшилтэт шийдлүүдээ танилцуулж байна
Хуваалцах












