Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Европын Холбоо болон Их Британи улс ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар болжээ

Европын Холбоо болон Их Британи улс ОХУ-ын эсрэг шинэ эдийн засгийн хориг арга хэмжээ авахаар болсноо хамтран мэдэгдлээ. Тэдний зүгээс АНУ-ын шийдвэрийг хүлээж цаг алдах шаардлагагүй гэж үзэж байна. Даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярьсан. Тэ

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Европын Холбоо болон Их Британи улс ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар болжээ
Европын Холбоо болон Их Британи улс ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар болжээ. Зураг: МҮОНРТ

Европын Холбоо болон Их Британи улс ОХУ-ын эсрэг шинэ эдийн засгийн хориг арга хэмжээ авахаар болсноо хамтран мэдэгдлээ. Тэдний зүгээс АНУ-ын шийдвэрийг хүлээж цаг алдах шаардлагагүй гэж үзэж байна. Даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярьсан. Тэд Украинд гал зогсоох талаар болон ямар нэг эдийн засгийн хориг арга хэмжээний талаар хэлэлцээгүй гэж холбогдох албаныхан мэдээлж байна.

Их Британи болон Европын Холбооны авч хэрэгжүүлэх шинэ хориг арга хэмжээ нь ОХУ-ын сүүдрийн флот гэж нэрлэгддэг нууцаар газрын тос зөөвөрлөгч онгоцнуудад хамаарах юм байна. Мөн ОХУ-ыг урьд өмнөх эдийн засгийн хоригуудаас эдийн засгийн хохирол багатай гарахад нь тусалж байгаа санхүүгийн фирмүүдийн эсрэг чиглэх нь ээ. Их Британи, ЕХ ОХУ-ын шинэ хориг арга хэмжээ авахаар болсныг Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский сайшаасан байна. Мөн энэ хориг арга хэмжээнд АНУ нэгдвэл сайн гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Европын удирдагчид АНУ-ыг хориг арга хэмжээнд нь нэгдэхийг ятгасаар байна. Бид ОХУ-аас ямар ч нөхцөлгүйгээр нэн даруй гал зогсоох гэсэн ганц л зүйл хүсэж байгаа гэж Германы гадаад хэргийн сайд Иоханн Вадефул дурдсан байна.

ОХУ энэ хүсэлтийг хүлээн авахгүй байгаа тул бид хариу арга хэмжээ авахаас өөр замгүй гэж мөн дурджээ. АНУ-ын зүгээс харин Европын Холбоо, Их Британийн энэ шийдвэрийг ажиглаж байгаа гэдгээс өөр байр суурь илэрхийлсэнгүй. Даваа гарагт Трамп, Путин нар утсаар хоёр цагийн турш ярихдаа Трампын зүгээс өмнө дэвшүүлж байсан нөхцөлгүйгээр 30 хоног гал зогсоох шаардлагаа бууруулна гэж хэлсэн байна. Тэрээр мөн анх ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа Украины дайныг 24 цагийн дотор дуусгана гэж амлаж байсан нь хэрээс нь хэтэрсэн асуудал гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Трамп мөн даваа гарагт ОХУ-ын эсрэг худалдааны хориг арга хэмжээ авах нь нөхцөл байдлыг улам дордуулах болов уу гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Хуваалцах