Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Германд мах орлуулагчийн үйлдвэрлэл нэмэгджээ

Өнгөрсөн 2024 онд Германд цагаан хоолтнуудад зориулсан бургер, котлет, хиамны сонголт улам өргөжиж, мах оруулагчийн үйлдвэрлэл 4 хувиар өсөж, 126 мянга 500 тоннд хүрчээ. Ийм бүтээгдэхүүний нийт өртөг хагас тэрбум еврогоос давсан гэдэг дүнг Ви

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Германд мах орлуулагчийн үйлдвэрлэл нэмэгджээ
Германд мах орлуулагчийн үйлдвэрлэл нэмэгджээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн 2024 онд Германд цагаан хоолтнуудад зориулсан бургер, котлет, хиамны сонголт улам өргөжиж, мах оруулагчийн үйлдвэрлэл 4 хувиар өсөж, 126 мянга 500 тоннд хүрчээ. Ийм бүтээгдэхүүний нийт өртөг хагас тэрбум еврогоос давсан гэдэг дүнг Висбаден дахь Холбооны Статистикийн албанаас мэдээлсэн байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд Германы нэг иргэнд 1,5 кг хиймэл мах оногдож байсан гэсэн үг юм байна.

Гэвч жинхэнэ махны хэрэглээ ч мөн зэрэг өссөн үзүүлэлттэй байгааг Германы ХАА, хүнсний Холбооны агентлагийн мэдээ харуулжээ. Өнгөрсөн онд ХБНГУ-ын нэг оршин суугч дунджаар 53,2 кг мах махан бүтээгдэхүүн хэрэглэсэн бол, өмнөх 2023 онд энэ үзүүлэлт 52,9 кг байсан байна. Албаныхны үзэж байгаагаар, энэ өсөлт нь шувууны махны хэрэглээ өссөнтэй гол холбоотой. Мөн германчууд гахай, үхрийн мах түлхүү хэрэглэдэг байдал хэвээр гэж тооцогджээ.

Хуваалцах