Германд сурагчид хүндэтгэх шалтгаангүй хичээл таслах нь ихэсжээ
Германд хүндэтгэх шалтгаангүй хичээл таслахыг эрс хориглож, захиргааны зөрчилд дүйцүүлж үздэг. Гэтэл сүүлийн үед сурагчид хүндэтгэх шалтгаангүй хичээл таслах нь хавтгайрчээ. Даваа гарагт Бильд сэтгүүлд нийтэлсэн нийтлэлээс үзвэл, хамгийн их хүн амтай Умард Рейн Вестфали мужид 2024 оны туршид хичээл
Мэдээллийн алба

Германд хүндэтгэх шалтгаангүй хичээл таслахыг эрс хориглож, захиргааны зөрчилд дүйцүүлж үздэг. Гэтэл сүүлийн үед сурагчид хүндэтгэх шалтгаангүй хичээл таслах нь хавтгайрчээ. Даваа гарагт Бильд сэтгүүлд нийтэлсэн нийтлэлээс үзвэл, хамгийн их хүн амтай Умард Рейн Вестфали мужид 2024 оны туршид хичээл таслалт 8000 давснаар эцэг эхчүүд нэлээд өндөр торгууль төлөхөд хүрсэн байна. Боловсролын чанар сайтай гэгддэг Бавар мужид байдал мөн онц дээрдэхээргүй.
Мюнхенд гэхэд хичээл тасалсны торгуулийн дүн 600 мянган еврод хүрчээ. Хичээл тасалдаг шалтгаанд гэр бүлээрээ амарч зугаалахаас гадна үе тэнгийн дээрэлхэл, хүчирхийлэл, шалгалтын айдас, сурах хүсэлгүй болох, гэр бүлийн зэрэг асуудал ордог.
Харин сургуулиуд таслагчдад өршөөлгүй хандаж, давтан тасалсан сурагчдын ар гэрт улам ч өндөр торгууль оноодог. Доод Саксон, Бремен, Хамбург, Гессен, Бавар мужуудад давтан хичээл тасалсан сурагчдын ар гэрт 1000 орчим еврогийн торгууль оноодог бол, Берлин, Бранденбург, Мекленбургт бүр 2500 евро төлөх ёстой болдог байна.


















