Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Лило, Стич хоёр” кино энэ оны хамгийн өндөр орлоготой хоёр дахь кино боллоо

Долоо хоног гарны өмнө нээлтээ хийсэн “Lilo & Stitch” болон “Mission: Impossible—The Final Reckoning” кино орлогоороо бокс оффист тэргүүллээ. Жүжигчний тоглолт болон анимэйшн хосолсон Диснейн энэ бүтээл Хойд Америкийн кинотеатруудаас 63 сая ам.доллар олсноор орлогоороо дахин тэргүүлж эхэлсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Лило, Стич хоёр” кино энэ оны хамгийн өндөр орлоготой хоёр дахь кино боллоо
“Лило, Стич хоёр” кино энэ оны хамгийн өндөр орлоготой хоёр дахь кино боллоо. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн “Lilo & Stitch” болон “Mission: Impossible—The Final Reckoning” кино орлогоороо бокс оффист тэргүүллээ. Жүжигчний тоглолт болон анимэйшн хосолсон Диснейн энэ бүтээл Хойд Америкийн кинотеатруудаас 63 сая ам.доллар олсноор орлогоороо дахин тэргүүлж эхэлсэн байна. Энэхүү үзүүлэлт нь “Sinners” киноны орлогоос давсан дүн бөгөөд энэ жилийн хамгийн өндөр орлоготой хоёр дахь кино боллоо.

Дэлхий даяар тус киноны нийт орлого 610.8 сая ам.долларт хүрээд байна. 2002 онд анх гарсан хайр, гэр бүл, нөхөрлөлийн сэдэвт энэхүү инээдэм, уянгын “Lilo & Stitch” киног 2025 онд шинээр бүтээсэн нь ийнхүү үзэгчдийн дунд амжилт олж байна. Харин долоо дахь 7 хоногтоо 5.2 сая ам.доллар нэмж олсон “Sinners” киноны орлого АНУ-д 267.1 сая ам.доллар, дэлхийн хэмжээнд 350.1 сая ам.долларт хүрсэн байна.

Хуваалцах