Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙШинжээчид үйлдвэрийн зориулалттай мал, амьтны гаралтай өөх тос үйлдвэрлэгч ААН-үүдэд хянан магадлагаа хийлээ
1/3
Нийгэм

Монгол Улсын төмөр замын сүлжээнд анх удаа өргөн, нарийн цариг огтлолцох бүтээн байгуулалт хийгдэж байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын төмөр замын сүлжээнд анх удаа өргөн, нарийн цариг огтлолцох бүтээн байгуулалт хийгдэж байна
Монгол Улсын төмөр замын сүлжээнд анх удаа өргөн, нарийн цариг огтлолцох бүтээн байгуулалт хийгдэж байна. Зураг: МҮОНРТ

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан 19,5 км төмөр замын төсөл нь өргөн царигийн 8,7 км, нарийн царигийн 10,8 км төмөр замтай, 9,4 км гүүртэй байхаар төлөвлөгдсөн.

Төслийн хүрээнд Монгол Улсын төмөр замын сүлжээнд анх удаа өргөн, нарийн царигийн төмөр зам хоёр түвшинд огтлолцох бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна.

Тус ажил нь хөдлөх бүрэлдэхүүний оврыг бүрэн хангаж, өргөн, нарийн царигийн галт тэрэг 2 түвшинд огтлолцож тээврийг саадгүй хийх нөхцөл бүрдэж байна.

Хил дамнасан төмөр замын төсөл өнөөдрийн байдлаар 57,67 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Хуваалцах