"Мөнх тэнгэрийн бичиг" олон улсын үзэсгэлэнг хамтран зохион байгуулна
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр зохион байгуулдаг "МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ - 2026" монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг Монголын Зохиолчдын Эвлэл хамтран Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан “Чингис хааны удмын бичгийн их хүмүүн Д.Нацагдорж” сэдвийн хүрээнд зохион байгуулна.
Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн нь монгол бичиг соёлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, уран бүтээлчид, багш, оюутан, сурагчдын шинэлэг санаа, санаачилга, авьяас чадварыг нийтэд таниулах, дэмжихэд оршино.
“Мөнх тэнгэрийн бичиг-2026” үзэсгэлэнг Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан “Чингис хааны удмын бичгийн их хүмүүн Д.Нацагдорж” сэдвийн хүрээнд зохион байгуулж, түүний монгол хэл, үндэсний уран зохиол, түүх, нийгэм, соёлын хөгжилд оруулсан хувь нэмэр, бүтээл туурвил, үзэл санааг монгол уран бичлэгийн бүтээлээр дамжуулан олон нийтэд сурталчлан таниулах, үндэсний бичиг соёлын дархлааг бэхжүүлэхэд чиглэнэ.
Сэдэв: Чингис хааны удмын бичгийн их хүмүүн Д.Нацагдорж
Хамрах хүрээ: Уран бүтээлчид, Ерөнхий боловсролын сургуулийн багш нар, оюутнууд, 8-12 дугаар ангийн сурагчид
Ангилал:
Уран бүтээлчид
· Уран бичлэг, хэмжээ хязгаарлахгүй, жаазалсан байх
Ерөнхий боловсролын сургуулийн багш нар
· Уран бичлэг, хэмжээ хязгаарлахгүй, жаазалсан байх
Оюутнууд
· Уран бичлэг, хэмжээ хязгаарлахгүй, жаазалсан байх
Сурагчид
· 11-12 дугаар анги: Уран бичлэг, хэмжээ хязгаарлахгүй, жаазалсан байх
· 8-10 дугаар анги: Бийрийн болон үзгийн хичээнгүй тиг, А3 хэмжээтэй, жаазалсан байх
Санамж:
1. Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн монгол хэл, үндэсний уран зохиол, түүх, нийгэм, соёлын хөгжилд оруулсан хувь нэмэр, бүтээл туурвил, үзэл санааг монгол уран бичлэгийн бүтээлээр бүтээлчээр илэрхийлсэн байна.
2. Бүтээлийн ард оролцогчийн овог, нэр, утасны дугаар, эрхэлж буй ажил, албан тушаал, бүтээлийн нэр, төрөл, хэмжээ, оролцох ангиллыг тодорхой бичсэн байна.
3. Товч танилцуулга болон бүтээлийн зургийг цахим хаягаар илгээхдээ цахим шуудангийн гарчиг хэсэгт оролцогчийн овог, нэр болон бүтээлийн нэрийг тодорхой бичсэн байна.
Бүтээлийг хүлээж авах газар: Монголын Хүүхдийн урлан бүтээх төв
Цахим хаяг:khuukhdiinurlan@gmail.com
Холбогдох утасны дугаар: 99978546, 88555616
Бүтээл хүлээн авах хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажлын өдрүүдэд 09:00-17:00 цаг хүртэл бүтээл хүлээн авна.


















