Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Пентагон Катар Улсаас бэлэглэсэн онгоцыг Д.Трампын хэрэгцээнд хүлээж авчээ

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет Катарын хааны гэр бүлээс бэлэглэсэн 400 орчим сая долларын үнэ бүхий Боинг-747 онгоцыг, зохих сайжруулалт тоноглол хийсний дараа албан ёсоор Ерөнхийлөгчийн онгоц болгохоор хүлээж авчээ. Пентагоны төлөөлөгч Шон Парнелл онгоц

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Пентагон Катар Улсаас бэлэглэсэн онгоцыг Д.Трампын хэрэгцээнд хүлээж авчээ
Пентагон Катар Улсаас бэлэглэсэн онгоцыг Д.Трампын хэрэгцээнд хүлээж авчээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет Катарын хааны гэр бүлээс бэлэглэсэн 400 орчим сая долларын үнэ бүхий Боинг-747 онгоцыг зохих сайжруулалт тоноглол хийсний дараа албан ёсоор Ерөнхийлөгчийн онгоц болгохоор хүлээж авчээ.

Пентагоны төлөөлөгч Шон Парнелл онгоцыг бүх дүрэм журмын дагуу хүлээж авсан, Ерөнхийлөгчийг тээвэрлэх онгоцонд шаардлагатай аюулгүйн болон бусад бүх ажиллагааг хангана гэж мэдэгдсэн байна. Онгоцыг шинэчлэхэд хоёр жилийн хугацаа шаардагдах бөгөөд онгоцны өртгөөс хэд дахин их зардал гарч магадгүй юм. Ардчилсан намын болон Бүгд найрамдах намын хэд хэдэн хууль тогтоогч гадаад улсаас ийм бэлэг авах нь Үндсэн хуульд харшилна, мөн Ерөнхийлөгч ашиглахад аюулгүй байдал талаасаа эрсдэлтэй гэж мэдэгдэж байсан юм. Air Force One гэх, Ерөнхийлөгчийн одоо ашиглаж байгаа онгоц радиацын болон пуужингийн хамгаалалтын технологи зэрэг олон талын эрсдэлээс хамгаалах чадамжтай байна.

Хуваалцах