Азийн наадмаас Т.Ариунзаяа мөнгөн медаль, МУГТ Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ
Мэдээллийн алба

Япон улсад 13 дахь өдрөө болж буй Азийн зуны спортын наадмын жүдо бөхийн төрөлд өнөөдөр манай улсаас дөрвөн жүдоч хүч үзэж, бүгд медалийн төлөө барилдахаар шалгарсан.
Эмэгтэйчүүдийн 57 кг-д Т.Ариунзаяа алтан медалийн төлөө барилдах бол 63 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн, 70 кш-д У.Анужин, эрэгтэйчүүдийн 73 кг-д Л.Энхдөл нар хүрэл медалийн төлөө хүч үзнэ.
Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кгд өрсөлдөж буй Т.Ариунзаяа шигшээ барилдаанд ялагдаж мөнгөн медаль хүртлээ.

Мөн эмэгтэйчүүдийн 63 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ. Тэрбээр БНСУ-ын Ким Жисүг нэмэлт цагт цэвэр ялснаар тивийн наадмаас анхны медалиа хүртэж байна.


















