Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙБНХАУ-д зорчих иргэдэд анхааруулж байна
1/5
Нийгэм

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:Арваннэгдүгээр сарын 15-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 16-нд нутгийн төв хэсгээр, 17-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг анхааруулж байна.


11-р сарын 14-ний 20 цагаас 11-р сарын 15-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас:Нутгийн баруун болон өмнөд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Арваннэгдүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховдын зарим, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх, Өмнөговийн баруун, Дорнод, Сүхбаатарын зүүн сумдын нутгаар, 15-ны өдөр Увс, Ховд, Завхан, Архангайн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Өмнөговь, Дундговийн баруун сумдын нутгаар 0.2-6.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи:Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад хэсгээр баруун хойноос секундэд 4-9 метр, Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:Шөнөдөө нутгийн зүүн хагаст хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 18-23 хэм, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнодын тал нутгаар 12-17 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 6-11 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2 хэмийн дулаанаас 3 хэмийн хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө өмнөх хоногоосоо 10-15 хэмээр эрс хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор 19-21 хэм, бусад хэсгээр 13-15 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө өмнөх хоногоосоо 14 хэмээр эрс хүйтэрч 20-22 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө өмнөх хоногоосоо 13 хэмээр эрс хүйтэрч 20-22 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.


2026 оны 11-р сарын 16-наас 2026 оны 11-р сарын 20-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Архангай, Булган, Сэлэнгийн зарим, Өмнөговь, Дундговь, Төв аймгийн баруун сумдын нутгаар, 16-ны өдөр Завхан, Хөвсгөлийн зүүн, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговийн хойд, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтийн ихэнх сумдын нутгаар, 16-17-нд шилжих шөнө Төв, Дундговь, Хэнтий, Сүхбаатарын ихэнх, Булган, Сэлэнгийн өмнөд, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн хойд, Архангай, Өвөрхангай, Дорнодын зарим сумдын нутгаар, 17-ны өдөр Сүхбаатар, Дорнодын ихэнх, Төв, Сэлэнгэ, Дундговийн зүүн, Хэнтий, Дорноговийн зарим сумдын нутгаар, 18-нд Сэлэнгэ, Хэнтийн хойд сумдын нутгаар 0.0-6.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи 16-нд нутгийн зарим газраар, 17-нд говь, тал, хээрийн нутгаар, 18-нд тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 27-32 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.

Хуваалцах