Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙ“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
1/4
Нийгэм

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:26–27-нд Дорнод, Сүхбаатарын зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтрэх тул замд халтиргаа, гулгаа нэмэгдэхийг анхааруулж байна.

2026 оны арваннэгдүгээр сарын 26-ны 20 цагаас 27-ны 20 цаг хүртэл:Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. 27-нд Төв аймгийн зүүн хойд, Хэнтийн баруун хойд сумдын нутгаар 0.0–1.0 мм, Дорнод, Сүхбаатарын зүүн сумдын нутгаар 0.0–3.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5–10 метр байна. Нутгийн зүүн хэсгээр секундэд 12–14 метр хүрч ширүүснэ.

Шөнөдөө ихэнх нутгаар хүйтэрнэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 25–30 хэм, Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Туул голын хөндийгөөр 18–23 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх гол орчмоор 7–12 хэм, бусад нутгаар 13–18 хэм хүйтэн байна.

Өдөртөө нутгийн зүүн хагаст хүйтэрнэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 11–16 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 7–12 хэм, бусад нутгаар 1–6 хэм хүйтэн байна. Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0 хэмээс 5 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасаж, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5–10 метр. Шөнөдөө өмнөх шөнөөс 7–10 хэмээр хүйтэрч, Яармаг, Сонгины орчмоор 18–20 хэм, бусад хэсгээр 13–15 хэм, өдөртөө 7–9 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6–11 метр. Шөнөдөө өмнөх шөнөөс 5–8 хэмээр хүйтэрч, 16–18 хэм, өдөртөө 10–12 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасаж, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5–10 метр. Шөнөдөө өмнөх шөнөөс 5–8 хэмээр хүйтэрч, 15–17 хэм, өдөртөө 10–12 хэм хүйтэн байна.


2026 оны арваннэгдүгээр сарын 28-наас
2026 оны арванхоёрдугаар сарын 2-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

27-ноос 28-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн зарим сум болон Архангайн баруун сумдын нутгаар, 28-ны өдөр Баян-Өлгийн баруун, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Дундговийн баруун сумдын нутгаар, 28-наас 29-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховд, Дундговь, Дорноговийн зарим сум, Завханы ихэнх нутаг, Хөвсгөлийн баруун сумдын нутгаар 0.0–2.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Мөн 29-ний өдөр Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд сумдын нутгаар, 30-нд Төв, Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0–2.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи 28-нд Алтайн уулархаг нутгаар, 29, 30-нд нутгийн зарим газраар, арванхоёрдугаар сарын 1, 2-нд говь, талын нутгаар секундэд 14–16 метр хүрч ширүүснэ.

Хүйтэрч, шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 30–35 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 23–28 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11–16 хэм, бусад нутгаар 17–22 хэм хүйтэн байна.

Өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 18–23 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр 13–18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2–7 хэм, бусад нутгаар 8–13 хэм хүйтэн байна.

Хуваалцах