Өсвөрийн аврагч-2026: Чингэлтэй дүүргийн “Хангарди” бүлгэм улсын аварга боллоо
Мэдээллийн алба

Өсвөрийн аврагч сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэгийг бататгах, болзошгүй гамшиг ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг дадлага олгох зорилгоор зохион байгуулсан “Өсвөрийн аврагч-2026” улсын аварга шалгаруулах тэмцээний аваргаар нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургуулийн “Хангарди” бүлгэм тодорлоо.
Харин тус тэмцээний дэд байрыг Зүүн бүсийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ерөнхий боловсроын лаборатори I сургуулийн “Жанжин” бүлгэм, гутгаар байрыг н Хангайн бүсийн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн “Шонхорууд” бүлгэмийн өсвөрийн аврагчид тус тус эзэлсэн юм.
Тэмцээнд бүс, бүсээс шалгарсан 8 багийн 64 өсвөрийн аврагч оролцож, жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт хариулт, усанд осолдогчийг аврах, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хүч, авхаалж, самбаа сорих, химийн хордолт, гал унтраах гэсэн долоон цэгт даалгавар гүйцэтгэж, аваргуудаа шалгарууллаа.
Улсын аварга шалгаруулах тэмцээнийг гурван жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд өсвөрийн аврагч сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэг, эх оронч үзэл, болзошгүй гамшиг, ослын үед өөртөө болон бусдад тусламж үзүүлэх чадвар, дадлагыг эзэмшүүлж, ирээдүйн мэргэжлээ сонгоход чухал нөлөөг үзүүлдэг гэдгээрээ онцлог ач холбогдолтой юм.
Улсын хэмжээнд 487 бүлгийн 3820 сурагчийг өсвөрийн аврагчаар бэлтгэж, гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага, боловсролыг олгож, үеийн тэнгийн хүүхэд багачуудад тэднээр дамжуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, сургалт, дадлагыг зохион байгуулж байна.




















