Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙБНХАУ-д зорчих иргэдэд анхааруулж байна
1/5
Нийгэм

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж,халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг анхааруулж байна.

11-р сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Баруун болон говийн аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс, Завхан, Архангайн зарим, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Өмнөговь, Дундговийн баруун сумдын нутгаар 0.2-6.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад хэсгээр баруун хойноос секундэд 4-9 метр, Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 6-11 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өмнөх өдрөөс 3 градусаар хүйтэрч 5-7 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өмнөх өдрөөс 6 градусаар хүйтэрч 8-10 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өмнөх өдрөөс 6 градусаар хүйтэрч 7-9 хэм хүйтэн байна.

2026 оны 11-р сарын 16-наас 2026 оны 11-р сарын 20-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Архангай, Булган, Сэлэнгийн зарим, Өмнөговь, Дундговь, Төв аймгийн баруун сумдын нутгаар, 16-ны өдөр Завхан, Хөвсгөлийн зүүн, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговийн хойд, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтийн ихэнх сумдын нутгаар, 16-17-нд шилжих шөнө Төв, Дундговь, Хэнтий, Сүхбаатарын ихэнх, Булган, Сэлэнгийн өмнөд, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн хойд, Архангай, Өвөрхангай, Дорнодын зарим сумдын нутгаар, 17-ны өдөр Сүхбаатар, Дорнодын ихэнх, Төв, Сэлэнгэ, Дундговийн зүүн, Хэнтий, Дорноговийн зарим сумдын нутгаар, 18-нд Сэлэнгэ, Хэнтийн хойд сумдын нутгаар 0.0-6.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи 16-нд нутгийн зарим газраар, 17-нд говь, тал, хээрийн нутгаар, 18-нд тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 27-32 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.

Хуваалцах