Ахуйн хэрэглээний жижиг газны баллон тэсэрч, нэг иргэн гэмтжээ
Мэдээллийн алба

Нийслэлийн Хан-Уул дүүргийн дугаар байрны 15 давхарт ахуйн хэрэглээний газ тэсэрсэн дуудлага өчигдөр (2026.11.14) 17:02 цагт иржээ.
Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдыг очиход айлын ариун цэврийн өрөөнд 220 граммын савлагаатай ахуйн хэрэглээний газ тэсэрч, дөрвөн цонх, хоёр тагтны цонх хагарсан. Гал түймэр гараагүй бөгөөд тухайн иргэн нүүр, гар хэсгээрээ түлэгдэж гэмтсэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Иргэн та ахуйн хэрэглээний газны баллон ашиглахдаа дараах зүйлсийг анхаарна уу
Газны баллон, савлагааг зориулалтын дагуу ашиглах, үйлдвэрлэгчийн зааврыг мөрдөх.
Халуун, галын эх үүсвэр болон нарны шууд тусгалаас хол хадгалах.
Агааржуулалт сайтай орчинд ашиглах, битүү орчинд хий хуримтлагдахаас сэргийлэх.
Гэртээ газ хадгалж байгха тохиолдол алдаж байгаа эсэхийг тогтмол шалгах.
Газ үнэртсэн, алдагдсан тохиолдолд ил гал гаргахгүй, цахилгаан хэрэгсэл, унтраалга ашиглахгүй, боломжтой бол аюулгүйгээр хаалтыг хааж, цонх, хаалгыг нээн агааржуулаад, хүмүүсийг нэн даруй холдуулж, аюулгүй байршлаас 101 дугаарт дуудлага өгөх.
Өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө газны баллоныг зөв ашиглаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй


















