"Дэлхийн сансрын 7 хоног" үргэлжилж байна
Мэдээллийн алба

Дэлхийн сансрын 7 хоног (World Space Week)-ийн нээлт өчигдөр боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн бодлогын газрын дарга С.Учрал, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Биате Дастел, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл, Монголын Скаутын холбооны гүйцэтгэх захирал Билгүүн болон шинжлэх ухааныг сонирхон хүрэлцэн ирсэн хүүхэд, өсвөр үеийнхэн, эцэг эх, асран хамгаалагчид оролцлоо.
2026 он нь
• Анхны шингэн түлштэй пуужин хөөрсний 100 жил,
• Хүн төрөлхтөн сансарт ниссэний 65 жил,
• Монгол хүн сансарт ниссэний 45 жилийн ой тохиож буйгаараа онцлог жил юм.
"Дэлхийн сансрын 7 хоног"-ийн хүрээнд зохион байгуулагдах туршилт, үзэсгэлэн, танин мэдэхүйн хөтөлбөр, хэлэлцүүлэг болон бусад үйл ажиллагаа нь хүүхэд, залуусын шинжлэх ухаан, инженерчлэл, технологийн чиглэлийн сонирхлыг нэмэгдүүлж, ирээдүйн мэргэжлээ сонгоход бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой.
2026 оны 10 дугаар сарын 10-ныг дуустал Edu Park болон 21 аймагт "Дэлхийн сансрын 7 хоног"-ийн үйл ажиллагаа үргэлжилнэ.


















