Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙМонголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
1/3
Нийгэм

Дорнод аймгийн Матад суманд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ

ОБ
Онцгой Байдлын Ерөнхий Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дорнод аймгийн Матад суманд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ
Дорнод аймгийн Матад суманд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн “Тосон-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 205 км, сумын төвөөс зүүн урд зүгт 100 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр 16:00 цагт хүлээн авчээ.

Тус суманд хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 17:50 цагт цурамд оруулан 18:30 цагт бүрэн унтраасан.

Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 800 га талбай өртөж шатсан.

Хуваалцах