Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
1/3
Соёл, спорт

Говь-Алтай аймгийн Алтай хот дахь Барилгын цэргийн 341 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагчдыг халах ёслолын арга хэмжээ боллоо

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говь-Алтай аймгийн Алтай хот дахь Барилгын цэргийн 341 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагчдыг халах ёслолын арга хэмжээ боллоо
Говь-Алтай аймгийн Алтай хот дахь Барилгын цэргийн 341 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагчдыг халах ёслолын арга хэмжээ боллоо. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймгийн Алтай хот дахь Барилгын цэргийн 341 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагчдыг халах ёслолын арга хэмжээ боллоо. Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга Гомбосүрэнгийн Чинбат оролцлоо.

Эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн дайчид цэргийн алба хаах хугацаандаа аймаг, орон нутгийн бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж, мэргэжил эзэмшин, хөдөлмөрийн дадлага, ур чадвараа ахиулсан юм.

Цэргийн эрдэмд суралцаж, тэсвэр хатуужил, сахилга хариуцлага, нөхөрлөлийн үнэ цэнийг эрхэмлэн төлөвшсөн залуус ийнхүү хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, аав, ээж, гэр бүлдээ очихоор нутаг нутгийн зүг хүлгийн жолоо заллаа.

Эх орныхоо хөгжил, орон нутгийн бүтээн байгуулалтад хүч хөдөлмөрөө зориулсан нийт дайчдадаа талархал илэрхийлж, цэргийн албанд эзэмшсэн мэдлэг, ур чадвараа улам хөгжүүлэн, ажил үйлс, амьдралын замналдаа амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.

Хуваалцах