ГССҮТ “Эрүүл мэндийн технологи – 2026” үзэсгэлэнгийн “шилдэг оролцогч, эрүүл мэндийн байгууллага”-аар шалгарчээ
Мэдээллийн алба

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Эрүүл мэндийн технологи” олон улсын үзэсгэлэн энэ жил “Шинэ мэдлэг, шинэ технологи, шинэ ирээдүй” уриан дор 27 дахь жилдээ есдүгээр сарын 25–27-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.
зэсгэлэнгийн үеэр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд тусламж, үйлчилгээнд шинээр нэвтрүүлсэн дэвшилтэт технологиудаа олон нийтэд танилцуулсан юм. Мөн хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулсан гэмтэл согогийн үзлэг, үений ЭХО оношилгоо, тавхайн согог илрүүлэх аппаратаар оношилгоо хийж, иргэдэд мэргэжлийн зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй хүргэлээ.
Эрүүл мэндийн салбарт дэвшилтэт технологи нэвтрүүлэн, иргэдэд чиглэсэн тусламж үйлчилгээг чанартай үзүүлж “Эрүүл мэндийн технологи – 2026” үзэсгэлэнгийн “Шилдэг оролцогч, эрүүл мэндийн байгууллага”-аар шалгарлаа.


















