Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
1/3
Нийгэм

Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа

ОБ
Онцгой Байдлын Ерөнхий Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын V багийн “Чулуун-Ухайт" гэдэг газар өнөөдөр (2026.10.13) 16:50 цагт гарсан хээрийн түймрийг 19:17 цагт цурамд оруулж, 23:55 цагт бүрэн унтраалаа.

Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөхнуур багийн "Чингисийн далан" гэдэг газар 13:06 цагт гарсан хээрийн түймрийг 21:10 цагт цурамд оруулж, өнөөдөр (2026.10.14) 00:10 цагт бүрэн унтраалаа.

Харин тус аймгийн Халхгол суманд энэ сарын 08-нд гарсан хээрийн түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Хуваалцах