Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 30.7 хувиар өсжээ
Мэдээллийн алба

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2026 оны 9 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 56.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 13.3 (30.7%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 6.1 (26.0%) их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 3.9 (41.0%) их наяд төгрөгөөр, валютын харилцах 3.7 (87.5%) их наяд төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Бага мөнгө (M1) 2026 оны 9 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 14.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 4.0 (38.2%) их наяд төгрөгөөр, өмнөх сараас 1.1 (8.5%) их наяд төгрөгөөр өсжээ.
Бага мөнгө (M1)-ний 13.5 (92.9%) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 1.0 (7.1%) их наяд төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна. Бараг мөнгө 2026 оны 9 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 42.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 9.3 (28.3%) их наяд төгрөгөөр, өмнөх сараас 1.2 (3.0%) их наяд төгрөгөөр өсжээ.
Бараг мөнгөний 29.6 (70.0%) их наяд төгрөг нь төгрөгийн хадгаламж, 4.8 (11.4%) их наяд төгрөг нь валютын хадгаламж, 7.9 (18.6%) их наяд төгрөг нь валютын харилцах байна.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2026 оны 9 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 87.8 (7.3%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх сараас 22.1 (1.7%) тэрбум төгрөгөөр буурчээ. Төгрөгийн хадгаламж 2026 оны 9 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 29.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.1 (26.0%) их наяд төгрөгөөр, өмнөх сараас 800.6 (2.8%) тэрбум төгрөгөөр өсжээ.
Төгрөгийн хадгаламжийн 23.8 (80.5%) их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 5.8 (19.5%) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна. Валютын хадгаламж 4.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 463.9 (8.8%) тэрбум төгрөгөөр, өмнөх сараас 174.3 (3.5%) тэрбум төгрөгөөр буурчээ.
2026 оны 9 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр мөнгөний нийлүүлэлтийн 26.2 хувийг гадаад цэвэр актив, 73.8 хувийг дотоод цэвэр актив бүрдүүлж байна. 2026 оны 9 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр мөнгөний нийлүүлэлтийн 26.2 хувийг гадаад цэвэр актив, 73.8 хувийг дотоод цэвэр актив бүрдүүлж байна. Гадаад цэвэр актив 2026 оны 9 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 14.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 7.8 (2.1 дахин) их наяд төгрөгөөр, өмнөх сараас 1.3 (9.3%) их наяд төгрөгөөр өссөн байна.
Дотоод цэвэр актив 41.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.6 (15.3%) их наяд төгрөгөөр, өмнөх сараас 1.1 (2.7%) их наяд төгрөгөөр өссөн байна.


















